ӨВӨРХАНГАЙ АЙМАГ – ТӨГРӨГ СУМ

"Соёлын сэргэлт 2023" аяны хүрээнд Bogd Khaan Palace Museum

Богд хааны ордон музейн баг хамт олон Өвөрхангай аймгийн Төгрөг суманд ажиллалаа.

Төгрөг суманд зохион байгуулагдсан тус арга хэмжээний хүрээнд:

Хэл бичгийн ухааны доктор, Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч П.Нямлхагва Монгол хэлний үнэ цэн, ач холбогдолыг сурталчилан таниулах зорилгоор "Монгол хэл Монгол хүнийг бүтээх нь" сэдвээр нутгийн иргэдэд соён гэгээрүүлэх илтгэл,

Богд хааны ордон музейн дизайнер-куратор Ж.Болортуяа “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт” Бүртгэл мэдээллийн санч О.Мөнхтуул “Соёлын өвийн бүртгэл мэдээллийн сан” сэдвээр соёл урлагийн байгууллагын ажилчдад чадавхжуулах сургалт зэргийг зохион байгуулж, орон нутаг судлах танхимын үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй танилцаж арга зүйн зөвөлгөө өглөө.

Төгрөг сумын Бүрэн дунд сургуулийн сурагчдад “Богд хааны ордон музейг танин мэдэх нь” сэдэвт боловсролын хөтөлбөр,

Дуурьсал хамтлагийн дуучин Б.Туваансүрэн, My voice шоуны шилдэг оролцогч “Гэгээ” хамтлаг

“Эсэргэн” нэгтгэлийн бүжигчин МУСТА О.Төгөлдөр, Л.Ичинхорол нар уран бүтээлийн дээжээсээ өргөн барьлаа.

Мөн Богд хааны ордон музейгээс "Хорин нэгэн Дара эхийн чуулган" гэрэл зургийн үзэсгэлэнг 2 өдрийн турш дэглэн нутгийн ард иргэдэд толилууллаа.

                                        #СОЁЛЫН_СЭРГЭЛТ ӨВӨРХАНГАЙ АЙМАГ, ТӨГРӨГ СУМ

                                                                                     2023.05.23