Сумын тухай
Өвөрхангай аймгийн Төгрөг сум нь 1924 онд “Сайн төгрөг” гэдэг газар байгуулагдсан бөгөөд 1939 оны намар “Сайн төгрөг”-өөс нүүж Хоолт гэдэг газар төвлөрөн суурьшсан. Хуучнаар Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошуу. Тус сум нь 546688 га газар нутагтай, засаг захиргааны 5 багтай. Нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр аймагтаа 2 дугаарт ордог. Өөрийн аймгийн 4 сумтай, бусад 2 аймгийн 2 сумтай хиллэдэг. Мал аж ахуй газар тариалангийн үйлдвэрлэл голлон эрхэлдэг. Төсвийн 7 байгууллага, хориод аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Хоолт, Их Ус, Мазар, Сайн төгрөг, Баян гэсэн 5 багийн, нийт 805 өрхөд 2777 хүн амьдардаг. Нийт хүн амын 50.3 хувь нь эрэгтэйчүүд, 49.7 хувь нь эмэгтэйчүүд байна.