“ХҮНСНИЙ ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛТОТ ЖИЛ”-ИЙН ХҮРЭЭНД “ШИЛДЭГ ТАРИАЛАНЧ” ШАЛГАРУУЛАХ БОЛЗОЛТ УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА.

“ХҮНСНИЙ ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛТОТ ЖИЛ”-ИЙН ХҮРЭЭНД “ШИЛДЭГ ТАРИАЛАНЧ” ШАЛГАРУУЛАХ БОЛЗОЛТ УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА.

УРАЛДААНЫ ЗОРИЛГО

“Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх” жилийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тариалан эрхлэгчдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, газар тариалангийн салбар дахь бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, техник технологийн шинэчлэлийн үр дүнг дээшлүүлэх замаар хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлж, чанарыг сайжруулахад уралдааны зорилго оршино.

ХАМРАХ ХҮРЭЭ

Газар тариалангийн үйлдвэрлэл тогтвортой эрхэлж, тариалалт, уринш боловсруулалт, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүлэмжийн аж ахуй эрхлэгч, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд нь чанар сайтай хийж гүйцэтгэж буй аж ахуйн нэгж, иргэнийг үйлдвэрлэлийн төрөл, цар хүрээг нь харгалзан (ангилал) дараах байдлаар хамруулна.

ҮҮНД

1. ШИЛДЭГ ҮР ТАРИАНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧ

2. ШИЛДЭГ ТӨМС, ХҮНСНИЙ НОГООНЫ ТАРИАЛАН ЭРХЛЭГЧ

3. ШИЛДЭГ ЖИМС, ЖИМСГЭНИЙ ТАРИАЛАН ЭРХЛЭГЧ

4. ШИЛДЭГ ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙ ЭРХЛЭГЧ

5. ШИЛДЭГ ШИНЭЭР ТАРИАЛАН ЭРХЛЭГЧ ӨРХ гэсэн 5 төрлөөр шалгаруулна.

ДҮГНЭХ ЖУРАМ

•Болзолт уралдаанд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж, иргэд сумынхаа Хөдөө аж ахуйн тасагт уралдааны шалгуур үзүүлэлтийн дагуу материалаа бүрдүүлэн 11 дүгээр сарын 01-ний дотор өгнө.

•Техник, технологийн шинэчлэлийг үр дүнтэй нэвтрүүлж, нэгж талбайгаас хамгийн өндөр ургац хураан авч тогтвортой амжилт гаргасан иргэн, аж ахуйн нэгжийг ангилал тус бүрээс шалгаруулна.

НИЙТ ШАГНАЛЫН САН 5.000.000 ТӨГРӨГ

Уралдаантай холбоотой мэдээллийг тухай сумын хөдөө аж ахуйн тасаг болон аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газар Нутгийн удирдлагын ордон 401 тоот -с авна уу!

Утас: 9915-8707