Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо.

Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 109 дүгээр зарлигаар батлагдсан "Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам"-ын дагуу төрийн захиргааны албан хаагчдын тангаргийг тус сумын Хөдөлмөр эрхлэлт. Халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Цэрэндулам. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын мэргэжилтэн Г.Чанцалдиймаа нар өргөлөө.

Төрийн захиргааны байгууллага, албан хаагчийн нэр хүндийг өндөрт өргөж ажилдаа чинь сэтгэлээсээ хандаж амжилт гаргахыг хүсье. Мөн 16 нас хүрсэн сурагчиддаа иргэний үнэмлэхийг нь гардуулж Иргэний андгай өргүүллээ. Бидний ирээдүй болсон хүүхдүүдээ сурлагын өндөр амжилт хүсч Хичээлдээ шамдан суралцаж Эх орныхоо хөгжил дэвшлийг өөд нь өргөж явахын ерөөл өргөе.